Боловсрол 2018.10.02-11:04:30

2018 оны Анагаах ухааны Нобелийн шагналыг дархлааны систем судлаачид хүртлээ

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хорт хавдрын эсрэг дархлааны систем хэрхэн ажилладгийг гүнзгийрүүлэн судалсан АНУ, Японы эрдэмтэд хүртэхээр болсныг өнөөдөр зарлалаа.

Нийт 9 сая кроны ($1.01 сая) мөнгөн шагналыг Техасын Их сургуулийн Жэймс Аллисон, Киотогийн Их сургуулийн Тасуко Хонжо нар хувааж авах юм.

Хүний биеийн дархлааны системийн ажиллагаанд саатал учруулдаг протейнуудыг энэ хоёр эрдэмтэн тус тусдаа нарийвчлан судалсны үр дүнд хорт хавдартай тэмцэх үйлсэд чухал дэвшил гаргасан хэмээн Шведийн Каролинска Хүрээлэнгийн Нобелийн шагналын хороо дүгнэжээ.

Өнгөрсөн оны Нобелийн шагналыг хүний биеийн биологийн цагийг судалсан гурван Америк судлаач хүртэж байв.

Маргааш буюу Мягмар гарагт Физикийн, Лхагва гарагт Химийн салбарын Нобелийн шагналтнуудыг зарлана. Нобелийн энх тайвны шагналтан Баасан гарагт тодрох бол эдийн засгийн салбарын шагналтныг ирэх Даваа гарагт зарлах юм.

Энэ жил утга зохиолын Нобелийн шагналтныг зарлахгүй, дараа жилийн шагналтантай хамтатган тодруулахаар болсон билээ.

Эх сурвалж: ikon.mn

Time.Com

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500