Боловсрол 2018.06.30-15:06:08

Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй ААН-ын анхааралд

Соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоом, кофе шопийн чиглэлээр үйлчилгээ явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг урьж байна. Хүй долоон худгийн Соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоом, кофе шопийн үйлчилгээний зөвшөөрөл хүссэн хүсэлт, холбогдох материалыг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 29-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын байранд хүлээн авч байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Энх тайван найрамдлын ордон 2 давхарт 202 тоот өрөө.

Соёл, урлагийн талбайд худалдаа, үйлчилгээ явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд: Аж ахуйн нэгж бол албан хүсэлт, иргэн бол өргөдөл Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /иргэний үнэмлэхний хуулбар Худалдаалах бараа бүтээгдэхүүн, хөдөлгөөнт тоглоомын танилцуулга, өнгөт зураг, ашиглах талбайн хэмжээ Хөдөлгөөнт тоглоомын аюулгүй ажиллагааны талаар холбогдох байгууллагаас гаргуулсан дүгнэлт Холбогдох утас: 91997877, 99101807 Шалгарсан аж ахуйн нэгж, иргэдийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олон нийтэд зарлана.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500