Нийгэм 2018.01.24-12:19:44

Согтууруулах ундааны худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн 2018 оны 03 дугаар хурлаас нэр бүхий 3 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба холбогдох хууль, журам, дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэдэг.

Сүүлийн үед хүн амын төвлөрөл, бүтээн байгуулалттай холбоотойгоор орон сууцны нэгдүгээр давхарт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахаар тус албанд хандах явдал ихэссэн. Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газартай хамтран ажиллаж,  3 аж ахуйн нэгж хууль тогтоомжийг зөрчиж орон сууцны зориулалтыг өөрчлөн гэрчилгээ гаргуулсныг илрүүлж согтууруула ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Цаашид архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдаагүй, үйлчилгээний зориулалтгүй орон сууцны зориулалтыг өөрчилсөн газруудад үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохгүй байх, зориулалт өөрчилсөн тохиолдолд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгохгүй байх талаар холбогдох журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500