2018.01.02-20:39:35

Эдгээр 7 газар мэнгэ байна уу шалгаарай. Таны тухай маш ихийг хэлж өгнө

Хүний бие болон нүүрэн дээрх тод мэнгэ нь үргэлж анхаарал татдаг. Мөн тухайн хүнийхээ талаар сонирхолтой зүйлсийг хэлдэг. Итгэх үү эсвэл итгэхгүй байх уу гэдэг нь таны асуудал бөгөөд алдартай болох нь ч мэнгэтэй холбоотой байдаг байна.

Адал явдалд дуртай хүмүүс ихэнхдээ чамархайдаа мэнгэтэй байдаг. Магадгүй зарим улс оронд аялал бол зүгээр л энгийн ажил нь байж ч болох юм.

Хөмсөгний голд

Ийм мэнгэ нь карьертай холбоотой. Идэвхитэйгээр дэвших, цалингийн өсөлт, эв нэгдэлтэй ажлын хамт олон нь зөвхөн таниас хамаарах бөгөөд гэхдээ энэ бол таны төрөлхийн авьяас юм.

Хөмсөгний доор

Хэрвээ та нүд болон хөмсөгнийхээ эргэн тойронд мэнгэтэй бол та бусадтай хэл амаа амархан ололцож чаддаг хүн байна. Үүнийхээ ачаар та удирдагч болох ба танд итгэдэг хүрээлэлтэй болж чадна.

Уруул дээрээ

Ийм мэнгэтэй бүх хүмүүс бусдыг татаж чаддаг, нийтэч хүмүүс байдаг. Нэг үгээр бол тэд найзууд дундаа хамгийн алдартай нь гэсэн үг. Тэдгээр хүмүүст хоолны чанар болон эд зүйлсийн чанар нь бүхнээс илүү чухал байдаг.

Шанааны ясан дээр

Голдуу хүчтэй удирдагч хүмүүс ийм мэнгэтэй байдаг. Ихэвчлэн маш амжилтанд хүрсэн хүмүүс байдаг ба өндөр байр сууринд хүрдэг.

Алган дээрээ

Тогтвортой хандлагатай хүмүүс ийм мэнгэтэй байдаг. Эдгээр хүмүүс нь эдийн засгийн өргөн мэдлэгтэй хүмүүс байдал тул санхүүтэй холбоотой асуудал гардаггүй.

Хөлийн улан дээр

Аялах, янз бүрийн хоол хийж турших, нийгэмтэй ойр байх дуртай хүмүүс. Алдартай хүмүүс байдаг ба хүмүүсийг өөртөө маш хялбар татах чадвартай.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500