2017.03.29-19:53:22

“Тэргүүний залуу алтан гарт эмч”-Г.Солонго эмчийг та бүхэнд танилцуулж байна

  МЗХ-ноос 2016 оны тэргүүний  “Алтан гарт залуу эмч” нарыг шалгаруулсан билээ. Энэхүү шалгаруулалтыг нарийн мэргэжлийн 35 номинацаар шалгаруулдаг бөгөөд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 12 залуу эмч “Тэргүүний залуу алтан гарт залуу эмч”-ээр шалгарсан байна. Тэдгээр залуучуудын төлөөлөл болох   Дотрын 11 дүгээр тасгийн эрхлэгч Г.Солонго эмчийн мэдээллийг хүргэе. 

        Тус эмнэлгийн Дотрын 11-р тасгийн эрхлэгч Г.Солонго “Алтан гарт залуу эмч”-ээр шалгарсан. Г.Солонго нь 1998 онд Улаанбаатар хотын 10 жилийн 6-р сургууль, 2005 онд Оросын холбооны Улсын Волгоград хотын анагаах Ухааны Их Сургуулийг хүний их эмч мэргэжлээр, 2007 онд ЭМШУИС-ийн МДИ-ийн Дотрын резидентурыг тус тус төгссөн. 2007 - 2015 онд тус эмнэлгийн Уушги судлалын тасагт их эмчээр, 2016 онд тус эмнэлгийн Дотрын 11 дүгээр тасагт их эмч, 2017 оны 02 сараас эхлэн Дотрын 11-р тасгийн эрхлэгчээр ажиллаж байна.

2008 онд Уушгины эмчийн мэргэжил олгох курс, 2010 онд Уушгины дурангийн эмчийн мэргэжил олгох курс, 2010  онд БНСУ-ын Сөүл хотын “АСАН” эмнэлэг туушгины дурангийн эмчийн мэргэжил дээшлүүлэх курс, EBUS дурангийн курс, 2015 ондОХУ-д Анагаах ухааны магистр, 2016 онд Дотрын эмчийн ахлах зэрэг хамгаалсан.

Ажиллах хугацаандаа уушгины хэт авиан хяналттай гялтангийн хатгалт, Гуурсан хоолойн угаадсын шинжилгээ авах судалгааны ажил, 2012, 2013 онд “Уушги судлалын тасгийн  өвчлөлийн байдлыг агаарын бохирдлын нөлөөлөлтэй холбон судлах нь”, 2014 онд “Амьсгалын эрхтний эмгэгийн шалтгаант нас баралтын байдалд хийсэн судалгаа”, 2009 онд “Хүний биеийн бүтэц, эмнэлзүй, химид суурилсан эмийн ангилал” зэрэг сэдвүүдээр судалгааны хийж, Уушгины дурангийн шинжилгээ, оношилгоог мэргэжлийн өндөр түвшинд  хийхийн сацуу Гуурсан хоолойн угаадсын шинжилгээг тогтмолжуулан эсийн болон нянгийн шинжилгээг хийж эхэлснээр эмгэгтөрөгчийг илрүүлэх, хавдрыг эрт үед оношлох, эмчлэхэд чухал ач холбогдолтой болсон. 

    Г.Солонго эмч 2010 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу алтан медаль”, 2011 онд Баянгол дүүргийн ”Хүндэт тэмдэг”, 2016 онд Монголын залуучуудын холбооны ”Оны тэргүүний залуу алтан гарт эмч” цол, тэмдэг, 2017 онд ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдсан.                                                                                                                                       

Х.ЦЭЛМЭГ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Enkhjargal (103.10.21.54)

2017.03.29-23:52:46 | Bayr xurgeye olon uvduj bga xun ardaa sain emchilj anagaaj baigaad bayr xurgeye

Enkhjargal (103.10.21.54)

2017.03.29-23:53:00 | Bayr xurgeye olon uvduj bga xun ardaa sain emchilj anagaaj baigaad bayr xurgeye

Сэтгэгдэл үлдээх

0/500