2017.03.28-12:00:20

“Тэргүүний залуу алтан гарт эмч”-Д.Эрдэнэболдыг та бүхэнд танилцуулж байна


 

 

"Олон улсын эмч нарын баяр"-ыг угтан та бүхэндээ шилдэг залуу эмч нарыг танилцуулан алдаршуулж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Улсын гуравдугаар төв эмнэлгийн "Ерөнхий мэс заслын тасаг"-ийн их эмч Д.Эрдэнэболдыг танилцуулж байна. 


МЗХ-ноос 2016 оны тэргүүний  “Алтан гарт залуу эмч” нарыг шалгаруулдаг билээ. Энэхүү шалгаруулалтыг нарийн мэргэжлийн 35 номинацаар шалгаруулдаг бөгөөд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 12 залуу эмч “Тэргүүний залуу алтан гарт залуу эмч”-ээр шалгарсан байна. Тэдгээр залуучуудын төлөөлөл болох   Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Д.Эрдэнэболдын  мэдээллийг хүргэе. 

 

Тэрбээр 1998 онд Анагаах ухааны коллежийг бага эмчээр төгсөж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж эхэлсэн байна. Мөн   2006 онд “Ач” анагаах ухааны дээд сургуулийг Хүний их эмчээр төгсөж, 2008 оноос одоог хүртэл тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт Цээж, хэвлийн хөндийн дурангийн мэс засалч,  Анагаах ухааны магистр, ахлах зэрэгтэйгээр ажиллаж байгаа  шилдэг залуу эмч нарын нэг юм.

 

 

Мөн 2013 онд БНСУ-ын Намьянжу хотын Хьюндэй нэгдсэн эмнэлэгт хэвлийн дурангийн мэс засал, 2013 онд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгт Цээж, уушгины мэс засал, 2015 онд БНСУ-ын Кореа их сургуулийн Анам эмнэлэгт Цээж, уушгины дурангийн мэс засал, 2016 онд Тайвань Улсын Чан Ганын нэрэмжит төв эмнэлэгт Цээж, уушгины дурангийн мэс заслын чиглэлүүдээр мэргэжил дээшлүүлсэн чадварлаг боловсон хүчний нэг нь. 

 

Түүнчлэн ажиллах хугацаандаа 2011 оноос тасгийн эмч нартайгаа хамтран бүдүүн шулуун гэдэсний мэс заслын орчин үеийн технологиудыг амжилттай нэвтрүүлэн нутагшуулж хөдөө орон нутгийн эмч нарыг сургаж дадлагажуулсан.

 

 

 2013 оноос цээжний дурангийн мэс засал, уушгины мэс заслыг дурангаар хийх орчин үеийн арга технологийг эзэмшин  тус эмнэлгийн оношилгоо, эмчилгээний үйл ажиллагаанд эрчимтэй нэвтрүүлсэн нэгэн. Мөн Нойр булчирхайн үхжилт үрэвслийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж орчин үеийн дэвшилтэт технологийн нэг болох дурангийн тусламжтайгаар хэвлийн арын зайн хүрцээр нойр булчирхайн үхжилийг эмчлэх арга технологийг Монгол улсдаа анх удаа нэвтрүүлж, амжилттай хийж эхэлжээ.

 

 

Д.Эрдэнэболд 2010, 2011 оны тус эмнэлгийн “Оны шилдэг эмч”, 2011 онд Нийслэлийн хүүхэд, залуучуудын газрын “Шилдэг эмч”, 2012 онд ШУГТЭ-ийн “Шилдэг судлаач эмч”, 2012 онд Нийгмийн ардчилсан МЗХ-ны дээд шагнал “Алтан од” медаль, 2016 онд МЗХ-ны “Оны тэргүүний алтан гарт залуу эмч”, 2017 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг шагналаар тус тус шагнагджээ.

 

 

Н.Халиун

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Zochin (27.123.214.121)

2017.03.28-14:06:58 | Mergejliin ur chadvar aas gadna uvdsun zovson hunii Tuluu chin setgeleesee sanaa tavij tusladag hunii Tuluu gesen setgeltei saihan uilstei emch ym baina lee. Uvduj zovohod emchiig shutej ami nadaa daatgahaas uur yuch hiij chadahgui gdgee hun mederdeg

Zochin (27.123.214.121)

2017.03.28-14:07:20 | Mergejliin ur chadvar aas gadna uvdsun zovson hunii Tuluu chin setgeleesee sanaa tavij tusladag hunii Tuluu gesen setgeltei saihan uilstei emch ym baina lee. Uvduj zovohod emchiig shutej ami nadaa daatgahaas uur yuch hiij chadahgui gdgee hun mederdeg

(139.5.217.113)

2017.03.28-15:31:32 | Эрдэнэболд эмчдээ баяр хүргэж эрүүл энх ажлын өндөр амжилт хүсэн ерөөе

Юмуу (139.5.217.113)

2017.03.28-15:31:52 | Эрдэнэболд эмчдээ баяр хүргэж эрүүл энх ажлын өндөр амжилт хүсэн ерөөе

. (103.26.194.114)

2017.03.29-1:16:25 | ah mundag shuu amjilt

. (103.26.194.114)

2017.03.29-1:16:44 | ah mundag shuu amjilt

(45.117.32.4)

2017.03.29-9:24:00 | Naizaaraa baharhaj bna. Amjilt husie

(103.254.120.83)

2017.03.29-17:52:57 | Bayar hurgey bagshaa nudee olson zuv shagnal bn

Сэтгэгдэл үлдээх

0/500