Нийгэм 2020.09.29-10:46:16

“Тоон гарын үсгийн цахим хэрэглээ, төрийн байгууллага хоорондын албан бичиг солилцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Уг зорилгын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа 3 үе шат болгон төлөвлөсөн бөгөөд 2020-2030 оны хооронд Үр дүнтэй цахим засаглалыг, дараагийн 10 жилд Үр нөлөөтэй цахим засаглалыг, сүүлийн 10 жилд үндсэн зорилго болох Иргэн төвтэй цахим засаглалыг бий болгохоор төлөвлөж байна.

Бидний нэн тэргүүний авах ёстой арга хэмжээ бол мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, үр дүнтэй цахим засаглалын бодлогын болон эрх зүйн орчныг бүрдүүлж, төлөвшүүлэх ажил юм” гэв.

    Тэрбээр мөн хэлсэн үгэндээ 21 дүгээр зуун бол “ХУРД”-ны зуун. Хурдыг бүтээмж дагадаг. Хурдыг цахим дээр суурилсан ухаалаг, баталгаатай, зөв цогц шийдэлтэй, орчин үеийн технологийн ачаар бий болгож чадна гэдгийг онцоллоо.


    Дараа нь Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, цахим албан хэрэг хөтлөлт” сэдвээр, Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “E-Mongolia” төслийн үйл ажиллагааны талаар, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл “Төрийн байгууллага хоорондын цахим албан бичиг солилцооны ерөнхий бүдүүвч, тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл тавилаа.


    Илтгэлүүд болон хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулж оролцогчид төрийн цахим албан бичиг солилцоо, тоон гарын үсгийн асуудал гээд өргөн хүрээнд санал бодлоо хуваалцлаа.  

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар оролцож, байр сууриа мөн илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500