Нийгэм 2020.05.22-11:24:27

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 141 тохиолдол бүртгэгдлээ


Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг өнөөдөр хийлээ.  Тус мэдээллийн үеэр Дэлхий дахинаа COVID-19 халдварын улмаас 5 сая хүн өвчилж, 333 мянган хүн нас бараад байна. Хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 8843 хүн шинээр өвчилсөн бол Буриадад 27, Эрхүүд 34, Тувад 34 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Иймд Булган, Сэлэнгэ, Дорнод аймгийн иргэд анхааралтай байж амны хаалтаа тогтмол зүүж онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас онцгойлон анхаарууллаа. 

Эрүүл мэндийн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс "Дэлхий дахинаа тавдугаар сарын 20-ны байдлаар COVID-19 халдвартай холбоотой 2275 мянган эрдэм шинжилгээний судалгаа хийгдсэн байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн хоёр, ЗООНОЗ-ын нэг, Дархан-Уул аймагт нээсэн салбар лабораториудад өчигдөр нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 402-т илрээгүй. Харин нэг хүнээс илэрсэн. Энэ нь цэргийн сургуулийн оюутнуудын нэг бөгөөд давтан шинжилгээгээр COVID-19 халдвар илэрлээ. Ингээд ОХУ-аас ирсэн нийт  57 оюутнаас халдвар илрээд байна. Сайн мэдээ дуулгахад халдвар аваад ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр хүн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарлаа" гэв. Монгол Улсад COVID-19 халдварын тохиолдол 141 боллоо. Үүнээс 28 хүн эдгэрч эмнэлгээс гарсан талаар мэдээллэв.

Х.ЦЭЛМЭГ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500