Нийгэм 2020.05.21-8:38:42

Агаарын замын хилийн боомтыг шинэ нисэх буудалд шилжүүлнэ

Агаарын замын хилийн боомтыг шинэ нисэх буудалд шилжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 20-ны Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав. Тогтоол ёсоор “Буянт-Ухаа” ОУ-ын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс “Чингис хаан” ОУ-ын нисэх буудалд шилжүүлж, хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт зөвшөөрөв.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500