2020.03.23-18:17:04

ААРУУЛНЫ АЧ ТУС

Ааруул нь уураглаг цагаан идээний нэг тѳрѳл бѳгѳѳд буцалгасан тараг ба нэрмэлийн цагааг тусгай уутанд шүүж аарц гаргаж авна. Уг аарцыг шахаж нягтруулаад олон тѳрлийн ааруул хийдэг. Ааруул нь C D E амин дэмээр баялаг, удаан хугацаагаар хадгалахад бүтээгдэхүүний чанарт ѳѳрчлѳлт орохгүй ээ.

Ааруул нь ходоодны шингээлтэд сайн бөгөөд удаан хадгалсан ааруулыг шүдлэн хонины махаар хийсэн шөлөнд хийж уувал битүү ханиадыг анагаахад тустай. Ааруулыг сайтар зажилж идэхэд шүдний бөх бат байх нөхцөлийг бүрдүүлж, цусан хангамж сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ.

Амтлаг, исгэлэн, тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай, биеийн хорыг тайлж тамиржуулах үйлдэлтэй. Буцалсан ус болон хар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг,цөсний өвчин,цус хөөрөх, толгой өвдөхөд тустай. Ус өөрчлөгдөж, гэдэс ходоод өвдөх үед ааруулны шөлийг уухад дарагдана.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500