2020.03.23-9:06:44

Ариутгал халдваргүйжүүлэлтийг үндэсний хэмжээнд хийх шийдвэр гаргалаа

Засгийн газрын хурлаар гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ. 

Тэрбээр "Ариутгал халдваргүйжүүлэлтийг үндэсний хэмжээнд хийх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлнэ. 

ДЭМБ-аас 14 хоногийн карантины хугацааг бидэнд зөвлөж байгаа. Гэхдээ халдвар гарсан орноос ирсэн иргэд ирж эмнэлэгт 14 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ дахиад 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг баталсан. Гэртээ тусгаарлагдсан иргэдийг орон нутгийн засаг захиргаа, баг, дүүрэг, хороо, сум, сууц өмчлөгчдийн хорооны түвшинд анхаарах үүргийг өгсөн. Халдвар авсан, өвчтэй нь нотлогдсон хүмүүсийг эмчилж буй эмч эмнэлгийн ажилтнууд тус хүмүүстэйгээ хамт тусгаарлагддаг" гэв. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500