Соёл урлаг 2020.03.13-8:49:45

37-р точка олон ангит киноны төгсгөлийн 21 дэх анги бүрэн хэмжээний кино болох гэнэ

Image result for 37-р точка

   “Фантастик” продакшны бүтээл “37-р точка” телевизийн олон ангит уран сайхны киноны хоёрдугаар бүлгийн ес дэх анги NTV телевизээр өнгөрсөн бямба гарагт үзэгчдэд хүрсэн. Тус кнног шимтэн үздэг үзэгчид төгсгөлийн 10 дугаар ангийг урьдчилж SkyGo IPTV-гээр үзээд, цахим орчинд болон киноны уран бүтээлчдийг шүүмжлэн сэтгэгдлээ илэрхийлж байна. Энэхүү кино эмгэнэлтэйгээр төгссөн нь үзэгчдийн урмыг хугалж буй ажээ.

   Тэгвэл тус продакшны уран бүтээлчид өнөөдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэгчидтэйгээ шууд холбогдон төгсгөлийн анги болох бүрэн хэмжээний уран сайхны кино бэлэн болж байгаагаа мэдэгдсэн байна. 

Х.ЦЭЛМЭГ 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500