Спорт 2020.02.29-16:05:10

Европын Хөлбөмбөгийн холбоо "Евро-2020"-ын хуваарийг өөрчлөхгүй

Европын Хөлбөмбөгийн холбоо коронавирустэй холбоотойгоор 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээний хуваарийг өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ. "Евро-2020" тэмцээн ирэх зургадугаар сарын 12-ны өдөр Италийн Ром хотод эхлэх юм.  Европын Хөлбөмбөгийн холбоо коронавирусийн тархалтын асуудлаар Олон улсын  болон орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагатай холбоотой байгаа ажээ.

Европын Хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн албанаас "Тэмцээний хуваарийг өөрчлөхгүй. Асуудлыг бид байнга хянаж байгаа" хэмээн мэдээлсэн байна. Европын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 12-оос долдугаар сарын 12-ны өдрийг хүртэл Европын 12 хотод болно.  Одоогоор дэлхий даяар коронавирусийн халдвараар 83272 хүн өвчилж, 2858 хүн нас барж, дэлхийн 55 оронд тархаад байна.  

Zaluu.com

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500