Нийгэм 2020.02.29-15:46:34

“Хар сарнай”-гийн С.Амармандах ЭМЯ-нд 30 сая төгрөг, 1500 амны хаалт хандивлалаа

 ЭМЯ-аас өнөөдөр ээлжит мэдээллээ 11:00 цагт хийсэн билээ. Тэгвэл энэхүү мэдээллийн дараа "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах ЭМЯ-нд 30 сая төгрөг, 1500 амны хаалт хандивлалаа.  Тэрбээр хандиваа өргөхийн өмнө "Дэлхийн 55 улсад тархаад байгаа шинэ коронавирус гэх энэ аймагт өвчин монголчууд биднийг, үр хүүхдүүдийг минь айлгаж байна.  Монгол Улсын иргэний, уран бүтээлчийн хувьд би та бүхний үйл ажиллагааг дэмжиж, сэтгэл зүрхнээсээ хандив өргөхөөр ирлээ. 

Монгол Улсынхаа ирээдүйн төлөө 30 сая төгрөг, 1500 амны хаалтыг өргөн барьж байна. ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл таныг гардаж авна уу гэж урья. Мөн уран бүтээлчид, спортынхон, бизнесмэнүүдээ энэ аюулт өвчнийг ялахын төлөөх их үйлсэд нэгдэхийг уриалж байна" хэмээлээ.  

Үг хэлсний дараа тэрбээр алд цагаан хадаг дэлгэн, хандиваа өгсөн юм. Түүний өгсөн хандивыг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа. 

Түүний хандивласан амны хаалтыг Түмээ ахлагчтай таван оёдолчин энэ сарын 22-оос хойш оёж өгсөн гэдгийг дуучин С.Амарсайхан хэлж байлаа. Түүнийг сэтгэлийн хандив өргөсөнд талархаж, ЭМ-ийн сайд талархал гардуулж өглөө.  Мөн энэ үеэр өндөр настан н.Дашдаваа ЭМЯ-д өөрийн биеэр ирж, сэтгэлийн хандив өргөж, 1 сая төгрөг өглөө.   

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500