Нийгэм 2020.02.28-17:55:13

МОНГОЛ УЛСЫН АВАРГА С.МӨНХБАТ 20 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын аварга С.Мөнхбат 20 сая төгрөгийн хандив өргөлөө

Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат Сүхбаатарын Мөнхбат Улсын Онцгой комисст 20 сая төгрөгийн хандив өргөж, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө.

Тэрбээр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд дэмжлэг үзүүлж, халдварт өвчний эсрэг нэгдэж буйгаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газар Улсын Онцгой комиссоос цаг үеэ олсон оновчтой шийдвэр гаргаж ард иргэдээ аюулт өвчнөөс авран хамгаалж буйд талархаж байна гэв.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй мянга мянган албан хаагчиддаа талархалаа илэрхийлж, бөх сонирхогчид болон нийт ард иргэдээ төрөөс гарсан шийдвэрийг хүндэтгэн дагаж мөрдөн, өөрсдийгөө болон гэр бүлээ өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500