Нийгэм 2020.02.28-9:57:38

Ерөнхийлөгч Х.Баттулгыг болон айлчлалын багийнхныг тусгаарлалаа

Ерөнхийлөгч Х.Баттулгыг болон айлчлалын багийнхныг тусгаарлалаа

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр БНХАУ-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзаад өдөртөө эх орондоо ирсэн. 

Айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн дагалдан явсан.

Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Д.Бадрал нарыг сайд нарын хоёрдугаар эмнэлэгт тусгаарласан бол бусад дагалдан явсан албаныхныг  ОБЕГ-ны харъяа Жаргалантын аманд байрлах сувилалд тусгаарлажээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500