2020.02.14-8:54:01

Аньс жимсний ач тус

Image result for аньс жимсний ач тус

Аньс жимс витамин С-ийн агууламжаараа бусад жимстэй харьцуулашгүй өндөр байдаг. Ялангуяа дархлаа дэмжих, зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх, бөөрний үрэвсэлийг дарах, жингээ барих, хорт хавдраас сэргийлэх, тархины үйл ажиллагааг дэмжих, хүнийг залуужуулж, залуу чигээр нь хадгалах их хүч энэ жимсэнд бий. Тиймээс ч аньс жимсийг "Хаан жимс" хэмээн нэрлэж иржээ. Үүгээр ч зогсохгүй маш олон өвчнөөс сэргийлж, дархлааг дэмждэг болохыг шинжлэх ухаанаар нотлоод байна. Тиймээс та бүхэндээ энэ удаад аньсны цайг гэрийн нөхцөлд хэрхэн хийж, хэрэглэх талаар зөвлөгөөг хүргэе.
Орц
-Цэвэр аньс жимс 1 кг
-Бор сахар 400-500 гр
.
Хийх заавар
-Эхлээд аньс жимсээ буцалсан халуун усанд ариутгаж цэвэрлэнэ. (Халуун усанд нэг сайн булхуулаад авахад л хангалттай )
-Дараа нь цэвэрлэж, шүүсэн аньсан дээрээ сахараа хийгээд тагийг битүү таглан эсвэл хүнсний скочоор савны амсрыг бүрхээд тасалгааны температурт 24 цаг байлгана.
- 24 цаг байлгасан аньсаа миксэрт хийж шингэвтэр, зуурамтгай болтол сайн холино.
-Ингээд бэлэн болсон аньсаа шилэн тагтай саванд хийгээд хөргөгчиндөө хэд хоног ч хадгалж болно.
.
Хэрэглэх заавар
-Халуун эсвэл бүлээн 1 аяга буцалсан усанд өөрийн амталгаанд тааруулан найруулж уугаарай. (Ерөнхийдөө 2оос 3н амны халбага байхад болно)

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500