Нийгэм 2020.01.29-8:25:55

Цаг агаарын мэдээ

Related image

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 13-15 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

2020 оны 01 дүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 1-нд  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 30-нд нутгийн зарим газраар, 31,01-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 30-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500