Улс төр 2020.01.28-14:07:49

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг авч үлдэв

Image result for УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттай горимоор хэлэлцсэн.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж буй юм. Харин Н.Номтойбаяр гишүүийг уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ хэргийн нууцыг задруулсан гэж үзэж Улсын ерөнхий прокурорын газраас түүний бүрэн эрхийн түдгэлзүүлэх бичиг ирүүлээд байсан.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн билээ.   Тэгвэл  өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны 13 гишүүний 7 нь “шаардлагагүй” гэж үзсэнээр  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс авч үлдсэн байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500