Нийгэм 2020.01.20-8:24:47

Энэ өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2020.1.20, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 26

ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2020.1.20, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 8.34-17.32
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500