Боловсрол 2020.01.09-9:33:44

БҮГД НАЙРАМДАХ УКРАЙН УЛСАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Image result for ukraine

Украйн: Мэргэжлийн чиглэл

нисэхийн инженер, авто замын инженер, төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт, анагаах ухааны чиглэлээр суралцуулна.

 

Нэг. Тавигдах шаардлага 

 

            Бакалавр

 

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа 18-21 насны;

 

 

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:

 

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид суралцаж буй иргэн:

  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн

    • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
    • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
    • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт;
    • Гадаад паспорт

    Гурав. Бүртгэл 

     

    100900015431Жич:ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-майл хаягаар хариу ирэх болно)

    Дөрөв. Сонгон шалгаруулалт

    Бакалаврын сургалтанд бүртгүүлсэн иргэд математик, англи хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө.

     

    2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагт Математик, 11:30 Англи хэлний шалгалтыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байранд тус тус зохион байгуулна /Нэмэлт зарыг тухайн үед энэ сайтад байрлуулна/. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана.

     

    Бүртгүүлэгч шалгалт эхлэхээс 30 минутаас 1 цагын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй. 

     

    Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэнд зарлана.

     

     

    МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

     


    Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


    Сэтгэгдэл үлдээх

    0/500