Бизнес 2019.12.09-10:09:16

МОНГОЛ, ТУРКИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ЧУУЛАВ

Форумд Монгол, Туркийн аялал жуулчлалын бизнес эрхэлдэг, холбоод, компаниуд оролцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж, харилцан холбоо тогтоов.

Форумын хүрээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Нури Эрсой нар уулзаж, хоёр яамны хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монголын аялал жуулчлалын хөгжлийн төв, Туркийн аялал жуулчлалын агентлагийн хооронд албан ёсны холбоо тогтоон ажиллахаар тохиролцов.

Сайд Нури Эрсой Монголд аялал жуулчлалыг татахад Монголыг хамтран сурталчлах талаар хамтран ажиллах саналыг тавьж, Монгол Улсад айлчлахаа илэрхийлэв. Сайд Н.Цэрэнбат Турк улсад “Тал нутгийн эзэнт гүрэн” үзэсгэлэн гаргах, 2020 онд Бурсад болох дэлхийн нүүдэлчдийн наадамд Монголыг оролцуулах саналыг тавьж хамтран ажиллахаар ярилцав.

Сайд Н.Цэрэнбат мөн агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” компанийн захирал Билал Экшитэй уулзаж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар-Истанбул чиглэлд эхлэх шууд нислэг нь аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд үлэмж хувь нэмэр болно гэдгийг харилцан тэмдэглэж, хамтран ажиллах тодорхой саналуудыг хэрэгжүүлэх талаар санал солилцов. Форумыг  Монгол Улсын БОАЖЯ, Туркэд суугаа Монгол Улсын ЭСЯ, Турк улсын Соёл, аялал жуулчлалын яам, Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл (DEİK)  хамтран зохион байгуулжээ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500