Спорт 2019.12.08-10:17:15

Ардчилсан хувьсгалын 30 жилийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

Монгол бөхийн хийморь" хуудас-н зураг.

Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөх барилдаан өчигдөр буюу бямба гарагт (2019.12.07)-т  болж, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв.

Тус барилдааны их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат Улсын харцага Д.Анар, Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат Улсын начин Ч.Хөхчирэнгэр үлдсэн юм.

Энэхүү барилдааны шагналын сан өндөртэй байсан бөгөөд түрүү бөх улсын харцага Б.Бат-Өлзий 8.000.000 сая, үзүүрлэсэн арслан П.Бүрэнтөгс 5.000.000 сая, их шөвөгт үлдсэн харцага Д.Анар, начин Ч.Хөхчирэнгэр нар тус бүр 2.000.000 сая төгрөгийн бай шагнал гардан авсан юм.

Х.ЦЭЛМЭГ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500