2019.12.06-9:20:38

Шатар тоглох нь хүүхдэд олон талын ач холбогдолтой

Image result for шатар тоглох

Шатар нь хоёр хүн хоорондоо тоглодог хөлөгт тоглоом бөгөөд энэхүү тоглоом нь дэлхийн хэмжээний оюун ухааны спорт болтлоо хөгжсөн юм. Шатрын үүсэл гарлыг хувьд Энэтхэг улсын Шатранг гэх тоглоомноос МЭ 6-р зуунд үүссэн гэдэгт эрдэмтэд санал нэгддэг байна. 

Шатар бол хоёр хүн тоглодог хөлөгт тоглоом бөгөөд найм наймын харьцаатай нийт 64 нүд бүхий хөлөг дээр тоглодог. Тоглоом эхлэхэд тоглогч тус бүр доорх зургаан зүйлийн төрлөөр тоглодог байна. Үүнд: 

1. 1 Ноён 

2. 1 Хатан 

3. 2 Тэрэг 

4. 2 Морь 

5. 2 Тэмээ 

6. 8 Хүү Тоглоомын зорилго бол эсрэг талын Ноён луу довтолж түүнийг дахин нүүх нүүдэлгүй болгох явдал юм.

Image result for CHESS

АНУ-ын эрдэмтдийн гаргасан баримтаар өдөрт шатрыг 1,500,000,000 хүн тоглодог гэжээ. Үүний 28% нь эхлэн суралцагч буюу сурч байгаа, 71% нь мэргэжлийн, үлдсэн 1% нь оюуны өндөр чадвартай буюу маш ухаантай хүн ордог судалгааг гаргажээ.  

Шатар тоглох нь хүүхдэд дараах олон талын ач холбогдолтой. Үүнд:
- Тэвчээр суух;
- Төлөвлөгөө гаргах;
- Тооцоолон бодох;
- Бүртгэх;
- Бие даан судлаж, мэдэх;
- Аливаад дүн шинжилгээ хийх;
- Зөв сонголт хийж сурах;
- Шийдвэр гаргах;
- Шударгаар өрсөлдөх гэх мэт сэтгэлгээний чадваруудыг эзэмшдэг.

Мөн шатрын спортод хүчтэй өрсөлдөгч байхын тулд эсрэг тоглогчоо таньж мэдэх хэрэгтэй ба сэтгэл зүйн хатуужил суудаг учраас ямарваа зүйлд маш их хүлээцтэй, тэвчээртэй ханддаг болдог.
Шатарчин хүнд өрсөлдөгчөө хожихын тулд:

- Нүүдэл эхлэх гараагаа нарийн тооцох;
- Маш сайн гэсэн тоглолтуудыг олж, судлах;
- Ямар нэг нүүдэл хийхдээ дараа дараагийн нүүдлээ тооцоолон бодох;
- Өрсөлдөгчийнхөө сэтгэл зүй болоод бие бялдрын давуу болон сул талуудыг олж мэдэн, хэрхэн тоглохоо бодож өөрийгөө урьдчилан бэлдэх;
- Ингэхийн тулд ядаж нэг гадаад хэл эзэмших зэрэг чадварууд маш чухал.


Х.ЦЭЛМЭГ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Хүү (81.185.161.113)

2019.12.07-21:29:44 | Шатар тоглож сурах нь маш чухал эрдэм.Олон зүйлийн ач холбогдолтой юм.Тоглож сурсан хүн л хэрэгтэй гэдгийн мэднэ дээ.

ОНОН (202.179.27.97)

2019.12.06-14:13:05 | Шатар ганцаарчилссан тоглоом яахав сууж юмыг бодож хийдэг болох байх ГЭХДЭЭ багаар ажиллах гэдгийг мэддэггүй хувиа хичээсэн хүн л болох б

(43.228.131.54)

2019.12.11-14:53:44 | tanii handaj bui handaltiig haruulj bn edgeer toonuud bugdl uchirtai shuu chess

server too (43.228.131.90)

2019.12.09-10:25:41 | Serveriin too bzidee siteuudad tegeed bdg shde

bataa (103.80.210.152)

2019.12.08-19:34:23 | setgegdelee bichiheer nernii ard garaad baigaa toonuud yamar uchirtai yumbe

(202.179.31.61)

2019.12.07-15:29:39 | дунд сургуульд хичээл болгон оруулах хэрэгтэй

(202.21.100.210)

2019.12.16-10:35:50 | 7 настай хүүхдээ 3 сар шатрын дугуйланд явуулсан чинь үндсэн хичээлдээ муудаад багш нь уурлаад байхаар нь шатрын дугуйлангаас нь гаргасан д

заан (192.82.68.23)

2019.12.16-21:04:25 | шатар тоглоом мөн л юм шиг байгаа юм. Шатар тоглож /бусдыг дийлсэн болох гэж/ голдуу шаралхуу ямар нэг байдлаар дутуу нөхөдийн хийх ажил. Зав

Сэтгэгдэл үлдээх

0/500