Боловсрол 2019.12.02-8:41:18

Сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ

Ерөнхий боловсролын сурагчдын 2-р улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхэлнэ. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчдын хувьд хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 30-наас эхлэх юм байна.

Нийслэлийн сурагчид гурван долоо хоног амрах бол орон нутгийн сурагчид хоёр долоо хоног амрах ажээ. 

Цагаан сарын амралт: 2 дугаар сарын 24-28-ны хооронд /1 долоо хоног/;

Гуравдугаар улирлын амралт: 2020.03.23-04.03-ны хооронд /2 долоо хоног/;

Зуны амралт: Бага ангийн сурагчид 6 дугаар сарын 01-нээс, ахлах ангийн сурагчид 6 дугаар сарын 08-наас тус тус эхлэх хуваарьтай юм. 

Х.ЦЭЛМЭГ 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500