2019.11.25-10:58:52

УГТЭ:ОЛОН УЛСЫН ТАЛАРХЛЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН “СЭТГЭЛ ШИНГЭСЭН ТАЛАРХЛЫН ЗУРВАС” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг-н зураг.

Олон улсын талархлын баярын өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт тохиодог ба тухайн өдөр гэр бүл, хамт олондоо талархал дэвшүүлэн, хүндэтгэл үзүүлдэг бөгөөд энэхүү өдрийг тохиолдуулан Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зөвлөх поликлиникийн тасгийн хамт олон “Талархлын 3 хоног” арга хэмжээг эхлүүллээ.
Тус арга хэмжээний хүрээнд “Ёс зүйг эрхэмлэгч эмнэлгийн мэргэжилтэн” сэдэвт нэг сарын аяныг зохион байгуулж, хамт олны эв нэгдэл, эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх, үйлчлүүлэгчдийн харилцаа, хандлагыг дээшлүүлж хамтын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Талархлын 3 хоног” тэмдэглэлт өдрүүдийг зохион байгуулан иргэд, үйлчлүүлэгчдээс эмч, эмнэлгийн мэргэжилтэнд ирүүлсэн талархалын захидлуудыг тасаг, нэгжүүдийн талархлын самбар, угтах үйлчилгээ, лавлагааны хэсэг, зориулалтын талархлын хайрцгуудаар давхардсан тоогоор нийт 357 үйлчлүүлэгчдийн талархлын зурвасыг хүлээн авлаа.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг-н зураг.
Тус эмнэлгийн нийт 18 тасаг, нэгжийн 102 эмч, ажилчдад иргэд, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн талархалуудыг гардуулан өгсөн бөгөөд үйлчлүүлэгчдээс ирүүлсэн захидалд өвчин эмгэгийг эмчлэн, эдгээж, харилцаа хандлага, тусламж үйлчилгээг өндөр түвшинд үзүүлсэнд баярласан, талархсанаа илэрхийлсэн байна.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг-н зураг.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг-н зураг.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг-н зураг.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг-н зураг.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500