Нийгэм 2019.11.05-20:30:46

“Код-9” үзүүлэх сургуулилт зохион байгуулагдав

Буянт-Ухаа боомт дахь Хилийнмэргэжлийн хяналтын алба, "Чингис хаан" ОУНБ-тай хамтран "Эрүүлмэндийн асуудалтай холбоотой үүссэн онцгой байдал КОД-9" бүрэн хэмжээнийүзүүлэх сургуулилтыг өнөөдөр зохионбайгууллаа. Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг халдварт өвчнийсэжиг илэрсэн үед халдвар тархан дамжихаас урьдчилан сэргийлэх, халдварэсэргүүцэх хариу арга хэмжээг "Чингис хаан" нисэх буудалд шуурхай зохион байгуулах,хилийн хяналтын болон мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогсайжруулах, бэлэн байдлыг хангах, мэдээлэл солилцох зорилгоор үзүүлэх сургалт зохион байгуулагдаж байна.

Өвчний сэжигтэй зорчигч байгаа тухай агаарын хөлгөөс урьдчилан мэдээлэлирэх, агаарын хөлөг буусны дараа хаалга нээгдэх үед нисэх бүрэлдэхүүнээсмэдээлэл ирэх, зорчигч буух явцад термокамерийн хяналтаар болон эрүүл мэндийнтодорхойлолтоор сэжигтэй зорчигч илэрсэн тохиолдолд Хилийн мэргэжлийн хяналтыналбанаас өвчтөнийг тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх аргахэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Тухайлбал,өнгөрөгч дөрөвдүгээр сард Баян-Өлгий аймагт тарваган тахлын өвчлөл илэрсэнтэйхолбогдуулан тус аймгаас ирж буй нислэгийн үеэр Код-9 зарлаж байсан юм.

Энэ удаагийн үзүүлэх сургуулилтаар олон улсын нислэгээр ирж буй гадаадыниргэн онгоцонд суусны дараа халуурч, бөөлжсөн гэсэн өгөгдлийн дагуу КОД-9 зарлаж,өвчтэй зорчигчийг тусгаарлах, бусад зорчигчдод тандалт хийх зэргээр иж бүрэнсургуулилт хийж байгаагаараа онцлог юм. Эбола вирусийн халдвараар Бүгднайрамдах ардчилсан Конго улсад гэхэд 3227 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 2154хүн нас бараад байгаа аж.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500