2019.10.31-0:02:14

Эрүүл мэндийн байгууллагын ажилтанд сар болгон олгодог мөнгөн урамшууллыг ирэх оноос нэмэх шийдвэр гаргажээ

Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндийн байгууллагын ажилтанд олгодог мөнгөн урамшууллыг нэмэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд үндсэн цалингийн 10-20 хувиар сар бүр тооцож, мөнгөн урамшуулал олгож байхаар боллоо.

Одоогийн байдлаар эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож мөнгөн урамшуулал олгож байгаа юм. Үүнийг өөрчлөхөөр болсон байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500