2016.04.26-8:15:06

Ядаргаагаа тайлъя




Apxaг мэдрэлийн ядаргааны илрэх шинж тэмдэг нь сэтгэлээр хурдан унах, мартамхай болох, өглөөгүүр нойр хүрэх, эцэж сульдах, орой нь сэргэлэн, шөнө нойргүйднэ. Үе үе ханиад тусч, артерын даралт буурна. Энэ бүхний шалтгаан нь:
-нойр дутуу
-стресстэй удаан явах
-хэт ядpax
-буруу хооллолт
-харшлын эсрэг эм хэрэглэх
-бүх төрлийн өвчний үед илэрнэ. Нэг шалтгаанаас болж ядаргаанд орж байгаа бол анзаарагдахгүй удаан хугацаа өнгөрч болно. Харин хэд хэдэн шалтгаан давхацвал амьдралын хэвийн дэглэм алдагдахад хүргэдэг. Архаг ядаргаа нь өвчин биш харин үйл ажиллагааны хямрал юм. Гэхдээ архаг ядapгaa хүндэрснээр:
-нойр булчирхай, бөөрний булчирхайн үрэвсэл
-цус багадалт, судасны хатуурал, даралт ихсэх болон зүрх судасны өвчнүүд
-вирусын гаралтай халдварт өвчнүүд
-тархины хавдар, мэдрэлийн системийн өвчлөлд өртөх талтай.

Эмчилгээ

Архаг ядаргаанд орсон үедээ энэ бол өвчин биш гэдэг талаас нь хайхрамжгүй хандаж болохгүй. Ядаргаанд оруулж буй шалтгаанаа тодруулж эмчлэх хэрэгтэй. Үүний тулд эмчид ханд. Учир нь орчин үеийн анагаах ухаанд архаг ядаргааг эмчлэх олон үр дүнтэй арга бий.

1.Өдрийн дэглэм сахь

Таны өдрийн ачаалал хэт их байхгүйн тулд хооллох цаг болон ажлын цагийн хуваариа тодорхой гаргах хэрэгтэй. Ингэвэл хэдий та ажлын ачаалал их унтаж амрах цаг бага байсан ч ачаалал ихтэй энэ хэмнэлд бие организмаа дасгаж чаддаг.

2.Хүйтэн шүршүүрт орох

Өглөөний унд уухаас өмнө биеэ сэргээх хамгийн сайн арга бол хүйтэн шүршүүрт орох. Усан засал нь таны зүрх судасны үйл ажиллагааг тотворжуулж, бодисын солилцоог түргэсгэж өгнө.
Хүйтэн шүршүүрт бас орой ч орж болно. Хэрвээ оройдоо хэт ядарсан үед биеэ сэргээмээр санагдвал хүйтэн шүршүүрт орох эсвэл мөстэй түмпэнд хөлөө дүрээрэй.

3.Биеийн тамирын дасгал, хөдөлгөөн

Үүнийг хүндээр тусгах хэрэгтэй. 5-10 минутын дасгал хийн өглөөг эхлэхэд л цусны эргэлт түргэсч, бие сэргэн, эерэг сэтгэл хөдлөл таныг эзэмдэх болно.
Радикулидын үед тархийг тэтгэгч судаснуудад байнга ачаалал очдлг тул урьдчилан сэргийлэхийн тулд нурууны дасгалыг тогтмол хийж байх шаардлагатай. Тухайлбал, толгойгоо баруун зүүн тийш, дээш доош хүчтэй хөдөлгөх дасгалыг тогтмол хийж занш. Бас эрүүгээ цээжиндээ тулгах, толгойгоо арагш сайтар гэдийлгэх дасгалуудыг өдөр тутам хийж заншаарай.
                                            
4.Муу зуршилаас татгалзах

Алкоголь болон тамхи хэрэглэсний дараа судас тэр тусмаа тархинд атеросклероз үүсэх аюултай. Иймд архи, тамхи хэрэглэдэг хорт зуршлаасаа аль болох татгалз.

5.Зөв хооллолтыг хэвшүүл

Унтахын өмнө хооллох зуршил нь нойр тавгүйрүүлэхэд хүргэнэ. Иймд цадтал хооллохоос аль болох татгалзах хэрэгтэй. Архаг ядаргааг эмчлэхэд тустай бэлдмэлийг сонгохдоо цинк, төмөр, магни, В-гийн төрлийн аминдэм, селен, аскорбины хүчил, А,Е аминдэмээр баялаг эсэхийг нь нягталж үзээрэй. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг үзэгдсэний дараа цус багадах явдал ажиглагддаг бөгөөд ийм үед амархан эцэж сульдах шинж тэмдэг илэрдэг. Ийм хэлбэрийн цус багадалтын үед цагаан мөөг, үхэр, хонины элэг болон бөөрөөр бэлтгэсэн хоол мөн тоор, интоор жимс яншуй, төмс, өндөг, хар талх зэрэг төмрөөр баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэ. Мөн йод, селен, магни, цинкээр баялаг далайн гаралтай загасны махан хүнс илүү тустай байх болно.

6. Жингээ хянах

Хэт тарга нь яваандаа архаг ядаргаанд хүргэдэг. Илүүдэл жинтэй хүмүүс нь бусдыг бодвол зүрх судасны өвчлөлд илүү өртөмтгүй байдаг юм. Үүнээс болж амархан эцэж ядардаг. Илүүдэл жинтэй хүмүүс унтахдаа хурхирах нь зүрхний хэм тодорхой хэмжээгээр тасалдаж байна гэсэн үг бөгөөд тархины үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлдөг. Учир нь амьсгалын хэм алдагдан хүчилтөрөгчийн дутагдалд тодорхой хэмжээгээр ордог юм. Ингэснээр нойр муудан, өглөөгүүр нойр дутуу ядруу сэрэхээс гадна өдөр нь нозоорон, амархан ядарна.

7.Эмийн ургамал

Амьдралын эрч хүчийн дутууг бас эмийн ургамлаас авч болно. Хушны самар, зэрлэг гүзлээлзгэнэ, нохойн хошуу, нимбэг, зуун наст, хүн орхоодойн үндэс, таван салаа гээд бишгүй олон эмийн ургамлыг дурьдаж болно.
Эдгээр эмийн ургамлын хандыг хэрэглэснээр биеийн дархлаа сайжирч, мэдрэлийн системийн эд эсийг идэвхижүүлнэ. Ийм эмийн ургамлын хандыг үдээс өмнө өглөөгүүр хэрэглэвэл илүү сайн үйлчилдэг.
Харин орой унтахын өмнө хахуун, бамбай, гаа зэрэг тайвшруулах үйлчлэл бүхий ургамлын ханд бүхий цай уувал сайн. Ингэвэл сэтгэл санааны тавгүйтлийг арилган, шөнө бөх сайн нойртой хонох боломжтой болно.

ЭРҮҮЛ-МОНГОЛ КЛУБ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500