Нийгэм 2019.10.09-17:04:44

Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк байгуулна


Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төслийн техник, эдийн засгийнүндэслэлийг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран боловсруулахаар болов. Малаж ахуйн салбарыг түшиглэн малчид, хоршоодыг дэмжих, ашиг орлогыг ньнэмэгдүүлэх, ажлын байраар хангах зорилгоор парк байгуулахаар төлөвлөсөнбайна. 

Орон нутгийг түшиглэн мал бордох хоршоо, сумынагент, төлөөлөгчийн газар байгуулж мал, малын гаралтай түүхий эдийг жилийн туршзах зээлийн үнээр тогтмол худалдан авах юм. Мөн сайн үүлдрийн үхэр, хониныүржүүлгийн ферм байгуулж, мал бордох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,хадлан тэжээлээр хангах зэрэг цогц ажил хийнэ. Парк байгуулах төслийг 2040 он хүртэл дөрвөн үешаттай хэрэгжүүлэх бөгөөд нийт 14 орчим их наяд төгрөг шаардлагатай гэсэнтооцоо гарчээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500