Нийгэм 2019.10.09-16:57:34

Гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Гэр хорооллын 200 гаруй мянганөрхөд угаар мэдрэгч суурилуулна

11 дүгээр сарын 01-нээс өмнө гэр хорооллын 220мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөдУлаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав. Хотын захиргаа хамгийн чанартай, стандартыншаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулжөгөх юм. Шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулахүндэсний хороо гаргах юм байна.  

Мал аж ахуйн шинжлэх ухаан,үйлдвэрлэл технологийн үндэсний парк байгуулна

Төслийн техник, эдийн засгийнүндэслэлийг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран боловсруулахаар болов. Малаж ахуйн салбарыг түшиглэн малчид, хоршоодыг дэмжих, ашиг орлогыг ньнэмэгдүүлэх, ажлын байраар хангах зорилгоор парк байгуулахаар төлөвлөсөнбайна. 

Орон нутгийг түшиглэн мал бордох хоршоо, сумынагент, төлөөлөгчийн газар байгуулж мал, малын гаралтай түүхий эдийг жилийн туршзах зээлийн үнээр тогтмол худалдан авах юм. Мөн сайн үүлдрийн үхэр, хониныүржүүлгийн ферм байгуулж, мал бордох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,хадлан тэжээлээр хангах зэрэг цогц ажил хийнэ. Парк байгуулах төслийг 2040 он хүртэл дөрвөн үешаттай хэрэгжүүлэх бөгөөд нийт 14 орчим их наяд төгрөг шаардлагатай гэсэнтооцоо гарчээ.

Товч мэдээ

- Багануур-Мөнгөнморьтчиглэлийн 60 км хатуу хучилттай автозам болон Тосон Уул-Баянхошуу боомтчиглэлийн 58.5 км хатуу хучилттай автозамын ажилд шаардлагатай түгээмэлтархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500