Нийгэм 2019.10.07-19:14:28

Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдлаа

Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан аравдугаар сарын 4-ний зохион байгуулагдлаа.

Хурлаар Барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийж, паспортжуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгах, шинээр барилгажуулах ажлын явц, "Гамшигт тэсвэртэй хотууд" төслийн хүрээнд хэрэгжсэн “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” сэдэвт аяны үр дүн, Улаанбаатар хотын газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, Газар хөдлөлтийн гамшгийн үед түр цугларах аюулгүйн талбайг нэмэгдүүлж, шинээр томилгоожуулах боломжит байршлын талаар тус тус хэлэлцлээ.

Хурлаас Болзошгүй гамшгийн үед холбоо зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, Газар хөдлөлтийн гамшгийн үед түр цугларах аюулгүйн талбайн тоог  нэмэгдүүлж, тэмдэглэгээ хийх, Монгол Улсын Засгийн газраас болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед шаардагдах анхан шатны тоног, төхөөрөмжөөр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хангах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангахад шаардагдах хөрөнгийг нийслэлийн 2020 оны төсөвт, Газар хөдлөлтийн гамшгийн үед амжиж анхааруулах системийн хүрэлцээг нэмэгдүүлэх хөрөнгийг дүүргүүдийн 2020 оны төсөвт тус тус суулгах, Монгол Улсын Засгийн газраас 2018 оны ЗГ-2/706 дугаар албан бичгийн хүрээнд “Сургууль, цэцэрлэгийн шатны хонгил, зам гарцыг хааж байрлуулсан шилэн хоргыг шилжүүлэн байршуулж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг үүрэг болгов.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500