Спорт 2019.10.07-11:29:34

FIBA 3X3: Монголчууд анх удаа дэлхийн Гранприд түрүүллээ

БНСУ-ын Чежүд болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн ГранПрид “Улаанбаатар ММС Энержи” баг түрүүллээ. Хагас шигшээд ОХУ-ын Нева багийг 14:12-оор хожиж шигшээд шалгарсан манай залуус Словений Пиран багийг 13:10-аар буулгаж авлаа.

Багууд өмнө нь 2017, 2019 онд хоёр удаа учраа таарч нэг нэг хожилтой байсан юм. Ийнхүү Монголын сагсан бөмбөгчид анх удаа дэлхийн ГранПри тэмцээнд аварга цол хүртлээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500