Спорт 2019.09.21-7:55:36

Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчдын баг бүрдлээ

Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Халиуны Болдбаатар томилогдсон билээ. Тэрбээр ажлаа авсан даруйдаа өөрийн багаа бүрдүүлжээ. Тодруулбал Алдар спорт хорооны дасгалжуулагч, спортын мастер Пүрэвдоржийн Нямлхагва, мөн Чимэд-ёндонгийн Болдбаатар, Хонконг улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Мөнхбаатарын Бундмаа, Батцэцэгийн Батгэрэл нарыг багтаа авчээ. Тэд Хонконг улсаас гэрээгээ цуцлаад эх орондоо ийн ирж байгаа аж.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500