Нийгэм 2019.09.21-7:48:44

Олборлолт хийж байсан 125 техник, бусад тоног төхөөрөмжийг буулгуулав

Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт гэхгазарт байрлах “Аум Алт” компанитай ашиглалтын нөхөн сэргээлт хийлгэх, туслангүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан нэг аж ахуйн нэгж, 19 иргэний олборлолтынүйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоож, 35 экскаватор, 1бульдозер, 34 ковш, 55 хүнд даацын ачааны автомашин болон гэр, усан буу, алтугаах тоног төхөөрөмж зэргийг буулгууллаа.

Тухайн иргэд, аж ахуйн нэгжийн олборлолтявуулж байсан газарт нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэж өгөхийг “Аум Алт”ХХК-д даалгав.

Мөн тус суманд олборлолт хийж байсан “Баярсгоулд” компанийн үйл ажиллагааг МХЕГ-ын улсын ахлах байцаагчидтай хамтран шалгахаднөхөн сэргээлт хийгдээгүй, улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтхангалтгүй байв. Түүнчлэн “Аум Алт” компани ТЭЗҮ шинэчлэх шаардлагатай,зөвшөөрөлгүй блокоос олборлолт хийсэн зэрэг зөрчил илэрчээ. Иймд эдгээркомпаниудын олборлолтын үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, нөхөнсэргээлт хийх, зөрчил арилгахыг үүрэг болголоо.

“Аум Алт” ХХК нь 2016 онд 60 га, 2017 онд 80 га, 2018 онд50 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол 2019 онд 50 га, Баярс гоулдХХК 15 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500