Нийгэм 2019.09.12-23:00:47

Шуурхай удирдлагын оператор, холбоочдын сургалтыг зохион байгуулж байна

70156706_2328224577418142_3233362035966214144_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/260 дугаар тушаалаар зохион байгуулж буй Хойд бүсийн шуурхай удирдлагын оператор, жолооч-холбоочдын сургалт өнөөдөр Архангай аймагт эхэллээ.

Сургалтад хойд бүсийн Орхон, Булган, Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, шуурхай удирдлагын оператор, жолооч-холбоочин нарын 90 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Гамшгийнүеийн бүсийн удирдлага зохицуулалтын холбооны найдвартай ажиллагаа, шуурхайбайдлыг хангах танхимын болон хээрийн дадлага сургуулийг явуулахаас гаднахолбоо, зарлан мэдээллийн дэвшилтэд техник, технологийн мэдлэг олгох зорилготойтус сургалт энэ сарын 13-ныг  хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлынгазраас мэдээллээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500