Спорт 2019.09.12-21:15:34

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МОНГОЛЫН СПОРТЫН ХҮҮХДИЙН VI НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ БАГ, ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЭВ


Монголын хүүхдийн спортын VIнаадмын нээлт өнөөдөр Буянт-Ухаа спорт ордонд боллоо. Энэхүү наадмын шигшээтоглолтууд энэ сарын 7-ноос Улаанбаатар хотноо эхэлсэн юм.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхоролцож баг, тамирчдад амжилт хүсч үг хэлэв.

Тэрээр “Хүүхдийн спортын хөгжлийг дэмжих,өсвөрийн тамирчдын ур чадвар, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, дасгалжуулагчдын ажлынүнэлэмжийг сайжруулах зорилгоор 4 жилд 1 удаа зохион байгуулдаг байсан Монголынхүүхдийн спортын наадмыг 2 жил тутамд зохион байгуулдаг байхаар Монгол УлсынЗасгийн газраас 2018 онд шийдвэр гаргасан билээ.

Энэ шийдвэр нь өсвөр үеийнхний дунд биеийнтамир, спортын арга хэмжээний тоо, чанарыг нэмэгдүүлэх, тэмцээн, наадамдөргөнөөр хамруулах, ур чадвартай тамирчдыг эрт нээн илрүүлэх, үндэсний шигшээбагийн залгамж халааг бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал дэмжлэг болно гэжүзэж байна. 

Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоосхүрэлцэн ирсэн, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулах ирээдүйн олимп,дэлхийн аварга болох өсвөрийн тамирчдын шилдгийн шилдгүүд хуран цугларсан Монголын хүүхдийн спортын VIнаадам эхлэж байгаад Засгийн газрын тэргүүний хувьд баяртай байна.

Цаашид Засгийн газар биеийн тамир, спортоордамжуулан хүүхэд залуучуудыг ирээдүйдээ итгэл үнэмшилтэй, бие даан амьдрахчадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай, эх оронч үзэл бодолтой, эрүүл чийрэг иргэнболгон төлөвшүүлэхэд онцгой анхаарлаа хандуулан ажиллах болно” хэмээгээд багтамирчдад амжилт хүсэв.

Монголын хүүхдийн спортын VI наадам анх удаа 34спортын төрлөөр зохион байгуулагдаж, дэлхийн тавцанд Монгол улсынхаа нэрийгцуурайтуулах эх орны өнцөг булан бүрээс ирсэн 5600 өсвөрийн шилдэг тамирчин оролцож байгаа нь хүүхдийн спортын наадмын түүхэнд дээд амжилт болонтэмдэглэгдэж байгаагаараа онцлогтой болж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 




 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500