Нийгэм 2019.09.11-20:59:45

Засгийн газар 2020 онд “Цахим, илтод, үр ашигтай” төсвийн бодлого баримтална

Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазтай болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019оны 09 дүгээр сарын 11-ний Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэншийдвэр гаргалаа.

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалынсангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийнхүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлторуулах тухай хуулийн төсөл болон бусад хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийгхэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Өнгөрсөн жилүүдэд Засгийн газраасавч хэрэгжүүлсэн эдийн засгийн өсөлтийг сэргээх, төсөв санхүүгийн орчныгэрүүлжүүлэх, сахилга батыг чангатгах “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийнбодлогын дүнд эдийн засгийн өсөлт 2018 онд 7,2 хувьд хүрчээ. 2019 оны хүлээгдэжбуй гүйцэтгэлээр сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт буюу 8хувьд хүрэхээр байгаа аж. Түүнчлэн 2018 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсөв 27,8тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Бизнесийн орчин сайжирч хөрөнгө оруулалт 30хувиар өсөж, экспортын хэмжээ нэмэгдэж, зээлийн хүү 16,9 хувь хүртэл буурчээ.

Ирэх онд “Цахим, ил тод, үр ашигтай”төсвийн бодлогыг Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлд үргэлжүүлж,дараах зарчмыг баримталж ажиллана. Төсвийн сахилга батыг тууштайүргэлжлүүлж,алдагдлыг үе шаттай бууруулах, Бизнес хөрөнгө оруулалт, хөдөлмөрэрхлэлтийг дэмжсэн татварын хуулийн шинэчлэл хийнэ. Гаалийн шинэчлэлтийгдуусгаснаар гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, байгалийн баялагийн татвархураалтыг сайжруулна. Өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудыгбүрэн дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл хөтөлбөрүүдийг эхлүүэх зарчим баримталжажиллана гэв.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500