A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/tsenegmn/public_html/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 675

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/tsenegmn/public_html/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 675

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/tsenegmn/public_html/system/core/Exceptions.php:185)

Filename: templates/headerpost.php

Line Number: 1

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/tsenegmn/public_html/system/core/Exceptions.php:185)

Filename: templates/headerpost.php

Line Number: 1

Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазтай болгоно

Нийгэм 2019.09.11-20:54:46

Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазтай болгоно

Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазтай болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019оны 09 дүгээр сарын 11-ний Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэншийдвэр гаргалаа.

Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыгөргөтгөж, дархан цаазтай болгоно  

Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэртдамнан оршдог Ноён уул орчмын газрыг орон нутгийн болон улсын тусгайхамгаалалтад авсан байдал, орчмын газарт олгогдсон ашигт малтмалын тусгайзөвшөөрлүүдийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын гишүүдэдтанилцуулав.

Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал,Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумд буюу хоёр аймгийн гурван сумын нутагдэвсгэрийг дамнасан байгалийн тогтоцтой, археологийн үнэт олдвор, ашигт малтмалыннөөц бүхий уул юм. Ноён уулыг анх 1995 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-аас орон нутгийнтусгай хамгаалалтад авсан байдаг бол 2015 онд уг жагсаалтаас хасч хилийнзаагийг өөрчлөн тогтоосон байжээ. Үүнийг мөн онд  цуцалж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-аас саналгаргаж  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 11187,05га газрыг Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумдахь 650,0 га газрыг Дурсгалт газрын ангиллаар тус тус УИХ-ын шийдвэрээр улсынтусгай хамгаалалтад дахин авчээ. 

Байгалийн нөөц, ашигт малтмал бүхиймөн археологийн онцгой ач холбогдолтой энэхүү дурсгалт газрын хилийн заагийгдахин өргөтгөх,  ангиллыг ахиулж, улсындархан цаазат газар болгож, Ноён уул орчимд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлавсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвшөөрлийг цуцлаххүртэл арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв. Энэ талаар судалж танилцуулахыгБОАЖ-ын сайдад даалгав.

Ноён уул орчмын газарт 1995-2010 оныхугацаанд ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрлийг иргэд аж ахуй нэгжид олгосонбайна.  

Засгийн газар 2020 онд “Цахим, илтод, үр ашигтай” төсвийн бодлого баримтална

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалынсангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийнхүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлторуулах тухай хуулийн төсөл болон бусад хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийгхэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Өнгөрсөн жилүүдэд Засгийн газраасавч хэрэгжүүлсэн эдийн засгийн өсөлтийг сэргээх, төсөв санхүүгийн орчныгэрүүлжүүлэх, сахилга батыг чангатгах “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийнбодлогын дүнд эдийн засгийн өсөлт 2018 онд 7,2 хувьд хүрчээ. 2019 оны хүлээгдэжбуй гүйцэтгэлээр сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт буюу 8хувьд хүрэхээр байгаа аж. Түүнчлэн 2018 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсөв 27,8тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Бизнесийн орчин сайжирч хөрөнгө оруулалт 30хувиар өсөж, экспортын хэмжээ нэмэгдэж, зээлийн хүү 16,9 хувь хүртэл буурчээ.

Ирэх онд “Цахим, ил тод, үр ашигтай”төсвийн бодлогыг Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлд үргэлжүүлж,дараах зарчмыг баримталж ажиллана. Төсвийн сахилга батыг тууштайүргэлжлүүлж,алдагдлыг үе шаттай бууруулах, Бизнес хөрөнгө оруулалт, хөдөлмөрэрхлэлтийг дэмжсэн татварын хуулийн шинэчлэл хийнэ. Гаалийн шинэчлэлтийгдуусгаснаар гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, байгалийн баялагийн татвархураалтыг сайжруулна. Өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудыгбүрэн дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл хөтөлбөрүүдийг эхлүүэх зарчим баримталжажиллана гэв.

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсадэдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдэнэ

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсадэдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухайхуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болов.

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсадэдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдснээр тус байгууллагынгишүүн болон гишүүн бус АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстайконвенцид тусгагдсан харилцааг үүсгэх боломж бүрдэнэ.  Тус конвенци нь 19 зүйлтэй, ялтан шилжүүлэхнөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдахшаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхдээ гуравдагчулсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэнасуудлыг тусгажээ.

Монгол Улс дэлхийн 11 улстай ялтаншилжүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулж, Ялтан шилжүүлэх тухай Берлиний болонЕвропын зөвлөлийн конвенциудад тус тус нэгдэн орсон. Энэ хүрээнд дээрхи заримулсуудад ял эдэлж байгаа өөрийн орны иргэдээ шилжүүлэн авсан бөгөөд одоо ч ОХУ,Япон улсаас тус бүр нэг иргэнээ шилжүүлж авах ажиллагааг явуулж буй.

Товчмэдээ

МонголУлсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын“Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг баталж, Засгийнгазрын тогтоол гаргав.  Хэлэлцээрбайгуулснаар олон улсын терроризмын талаар мэдээлэл солилцох, террорист ажиллагаагилрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах зэрэг олон талынболомжтой болох юм.

Төваймгийн Зуунмод сумын Нацагдорж багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний …дугаар ангийн албан тушаалын нийт дөрвөн байрны 91 айлын орон сууцыгхувьчлахаар шийдвэрлэж хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтаас хасав. Тусбайранд оршин суугчид нь одоо ажилалж байгаа болон чөлөөнд гарсан цэргийн албанхаагчид байна. Оршин суугчид нь  “Байрэзэмшигчдын түр хороо”-г байгуулж үе үеийн засгийн газарт оршин сууж буй оронсууцаа хувьчилж, өмчлөн авах хүсэлтийг удаа дараа гаргасаар ирснийг өнөөдөрэцэслэн шийдвэрлэв.

Энэсарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар иххурал”-ыг зохион байгуулна. Тус хуралд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрыннөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгав

МонголУлс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол батлав.  Ойг тэмдэглэх хүрээнд жилийн турш 30 аргахэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээгхүртээмжтэй, түргэн шуурхай болгохын тулд цогц шийдэл, шинэчлэлт хийхээр дэдбүтцийн төсөл боловсруулснаа НЗДТГ-аас танилцуулав. Нийтийн тээврийн үйлчилгээниймаршрутын бүтцийг үндсээр нь өөрчилж, шинэчлэн төлөвлөх, цахилгаан соронзон тээвэр нэвтрүүлэх, хүн ам сийрэгбүсүүдэд дүүжин замын тээвэр хийх, тусгай замын автобус явуулах, үйлчилгээнийтөлбөр төлөлтийн системийг боловсронгуй болгох аргачлалыг боловсруулжээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500