Нийгэм 2019.08.23-19:11:37

ЦАХИМ БҮРТГЭЛД ТЭНЦСЭН ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ ОЧИЖ БҮРТГЭЛЭЭ БАТАЛГААЖУУЛНА

Image result for ЦАХИМ БҮРТГЭЛД ТЭНЦСЭН ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ ОЧИЖ БҮРТГЭЛЭЭ БАТАЛГААЖУУЛНА

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэл өчигдөр хаагдсан. Харин өнөөдрөөс цахим элсэлтэд тэнцсэн эсэх талаарх мэдээллийг тухайн хүүхдийн эцэг, эхийнх нь гар утсанд илгээж байна.

Хэрэв гар утсандаа цэцэрлэгтээ “тэнцсэн” гэх мэдээллийг хүлээн авсан бол харъяа цэцэрлэг дээрээ очиж баталгаажуулалтаа хийлгэх юм.

Тодруулбал, энэ сарын 26-28-ны өдрүүдэд цахим бүртгэлд тэнцсэн хүүхдийн эцэг, эх нь өөрийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг хуулбарын хамт авч очин бүртгэлээ баталгаажуулах ба эцэг, эх ба цэцэрлэг хоорондын гэрээгээ байгуулах шаардлагатай аж.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500