Нийгэм 2019.08.22-19:54:06

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашин тэгш сондгойгоор зорчино

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 20, 21, 27, 28-ны амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр гаржээ.

Захирамжийн дагуу:

  • Улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ны бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно.
  • Улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 25, 09 дүгээр сарын 01-ны ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно. 

 


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500