2019.08.21-17:29:59

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ “ИНЭЭМСЭГЛЭЛ БА ЭЕРЭГ ХАНДЛАГА” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг-н зураг.

Эрүүл мэндийн салбарт 2019 оныг “Инээмсэглэл-Эерэг хандлага” зорилтот уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. 
Тус зорилтот жилийн хүрээнд Эрүүл мэндийн яам, “Эрхэс сувд” ХХК-тай хамтран “ИНЭЭМСЭГЛЭЛ БА ЭЕРЭГ ХАНДЛАГА” сэдэвт эмнэлгийн байгууллагын эмч, ажилчид, иргэд, үйлчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийнхэнд зориулсан харилцаа, ёс зүйн чиглэлээр хэрэгжих төслийн нээлтийг Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр 2019 оны 08 сарын 21-ний өдөр зохион байгуулж, нийт 250 гаруй иргэд, үйлчлүүлэгч, эмч, ажилчдын төлөөлөл оролцлоо. 

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг-н зураг.

Энэхүү төсөл нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, эмнэлгийн ажилчид ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих, иргэд, үйлчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийнхэн эрүүл мэндийн байгууллага, эмч, ажилчдын нөр их хөдөлмөрийг ойлгох чиглэлээр олон талт үйл ажиллагааг явуулах бөгөөд “Эмнэлгийн ажилтан-Үйлчлүүлэгч-Ар гэр” гэсэн 3 талт харилцааг эрхэмлэж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй, эерэг хандлагаар харилцан ойлголцож, ажиллахыг уриалан уг төслийг 1 сарын хугацаанд хамтран хэрэгжүүлнэ. 
Уг төслийн хүрээнд тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд, үйлчлүүлэгч тэдгээрийн ар гэрийнхнээс эрүүл мэндийн байгууллагын соёл, үйлчилгээ, эмч, ажилчдын харилцаа, хандлагын талаар судалгаа авах, иргэд, үйлчлүүлэгчдэд чиглэсэн эерэг хандлага, ёс зүйн чиглэлийн сургалт, мэдээлэл, зөвөлгөө төслийг хэрэгжүүлэгч байгууллагын сургагч багш нар удирдан явуулна.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг-н зураг.


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500