2019.07.31-8:33:00

Киви жимсний ач тус

Image result for kivi

Киви жимс даралт бууруулдаг

Америкийн Зүрх судлалын тцусны даралтыг бууруулахад киви жимс сайнаар нөлөөлсөн тухай судалгааг хийсэн байна.

Норвеги дэхь Ослогийн Их сургуулийн эмнэлэг дээр хоёр сар гаруй хугацаанд хийсэн уг судалгаанд 55 орчим настай, цусны даралтандаа өөрчлөлттэй 118 хүн оролцсон аж. Судалгааг Метте Свендсен эмч удирдсан байна. Харьцуулсан судалгаа хийх үүднээс хүмүүсийг хоёр бүлэгт хуваан туршилт хийсэн бөгөөд нэг бүлгийн хүмүүст өдөр бүр нэг алим тогтмол идүүлж, хоёр дахь бүлгийн хүмүүст өдөр бүр гурван киви идүүлж, үр дүнг нь үзсэн байна. Киви жимс илүү үр дүнтэй гарчээ. 

Өдөрт хоёр ширхэг киви идвэл эрч хүчээр дүүрэн байна

Шинэ Зеландын Крайстчерч хотын Отагогийн их сургуулийн эрдэмтэд нэгэн судалгаа явуулжээ. Түүний үр дүнд өдөр бүр хоёр ширхэг киви жимс идэх нь сэтгэл санааг өндөр байлгаж, эрч хүч дүүрэн болгодог нь тогтоогдсон байна. Судлаачид үүнийг 54 эрэгтэй оюутан дээр туршилт явуулснаар мэдэж авсан аж. Тэдгээр оюутнууд туршилтаас өмнө жимс,  ногоог хангалттай хэмжээнд хэрэглэж байгаагүй гэнэ.

Мөн киви жимс Е, В9, В6 зэрэг амин дэмүүдээр баялаг бөгөөд цайр, йод, төмөр,марганц, калий, кальци, фосфор зэрэг бичил элементүүдээр баялаг билээ.

Витамин С нь бидний мэддэгээр хамрын ханиад эмчлэхээс гадна өөр олон олон ач тустай, хүний биеийг бүх төрлийн халдвар, үрэвслээс хамгаалдаг байна. Ялангуяа амьсгалын замын халдварын эсрэг маш хүчтэй нөлөөлж чаддаг аж. Мөн эрдэмтэд бөгшүүлж ханиалгах, шуухитнах зэрэг үед энэхүү жимсний нөлөө их байгааг тогтоожээ. Киви хэрэглэдэг хүмүүс астма хэмээх амьсгалын замын өвчлөл хүрэхээс хамгаалагдсан байдаг. Мөн зүрхний үйл ажиллагаа, нүдний хараанд ч сайн. Киви жимс идсэнээр цусны хлостериныг багасгаж, муудсан цус бүлэгнэх өвчлөлөөс сэргийлдэг байна.

 Киви жимсний жүүс  

 

Гэрийн аргаан жимсийг ундаа болгох олон арга байдаг. Жимсээ шахаад л жүүс шүү дээ! Тэгвэл кивиний шүүс өдөр бүр уухын ач тус:

• Цус багадалт, амин дэмийн дутмагшлийг эмчилж, урьдчилан сэргийлнэ.

• Илүүдэл жинтэй хүмүүс ямар ч хоолны дэглэмтэй хослуулж болно.

• Холестерины хэмжээг бууруулах, өөх хайлуулах үйлчилгээтэй.

• Хавдар, зүрх судасны өвчинд өртөх эрсдлийг бууруулна.

• Зүрхний дутмагшил, даралт ихсэх өвнөөс урьдчилан сэргийлэхийн сацуу судасны хана,

хялгасан судсыг бэхжүүлж судасны бөглөрөл, судасны нарийсал үүсэх эрсдлийгбагасгана.

• Хоол боловсруулах үйл явц, бодисын болон уургийн солилцоог тогтворжуулна.

• Хоол идэсний дараа ходоод хорсох, хямрах тааламжгүй мэдрэмжээ сангижруулна.

• Бухимдал, сэтгэл гутрал зэргээс зайлсхийх, мэдрэлийн системийг аливаа ачаалалд дасан

зохицох, тэсвэртэй байлгахад ач тустай.

• Хүний биенд хуримтлагдсан давсыг хөөх чадвартай тул бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ.

• Тамирчдад бэлтгэл сургууль хийж ачаалал авсаны дараа хэрэглэхэд эрч хүчийг сэргээх ач тустай.


"ЭРҮҮЛ МОНГОЛ ЗАЛУУС" ТББ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500