Нийгэм 2019.07.10-9:16:29

Өнөөдөр төрийн далбааны өдөр

Монгол Улсын Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож байна. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд санаачлан батлуулсан юм. 

 

Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм. Мөн 2012 оноос эхлэн Төрийн далбаанд стандарт нэвтрүүлж эхэлсэн билээ.
 
Энэ өдрийг тохиолдуулан Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их Эзэн Чингис хааны хөшөөнд цэцэг өргөх ёслолыг 13.00 цагт зохион байгуулна. Мөн 10:00 цагт Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаалыг 10 дахь жилдээ зохион байгуулна.


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500