Нийгэм 2019.07.09-10:28:29

Сөүл-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд дэлхийд алдартай Star Alians -ын гишүүн Солонгосын алдарт Asiana Airlines компани тогтмол нислэг үйлдэж эхэллээ

Өнөөдрөөс эхлэн Сөүл-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд дэлхийд алдартай Star Alians -ын гишүүн Солонгосын алдарт Asiana Airlines компани тогтмол нислэг үйлдэж эхэллээ. Монгол Улс БНСУ-ын хооронд 20 орчим жил зөвхөн МИАТ, Кореан эйр компаниуд монополь нислэг үйлдэж байсан бөгөөд ямар ч өрсөлдөөн оруулалгүйгээр ийнхүү олон жил хоёр талын үйлчлүүлэгч иргэдэд зөвхөн өндөр үнээр тийзээ шахаж ирсэн байна. 2016 оноос хойш ЗТХЯ -ны шинэ удирдлагууд Дэд сайд асан (одоогийн сайдын зөвлөх) Б.Цогтгэрэлээр ахлуулсан баг 2 жил орчим үргэлжилсэн яриа хэлэлцээрийн үр дүнд ийнхүү өнөөдөр нислэг эхэллээ. Уг нислэг үйлдэгдэж эхэлсэнээр тийзний үнэ хямдрах, хоёр улс 2003 оноос хойш шийдвэрлэж чадахгүй байсан нислэгийн тоогоор бус суудлын тоогоор тохирдог болсон зэрэг Монголын талд ихээхэн ашигтай хэлэлцээр болсон байна. Ийнхүү өнөөдрөөс эхлэн ЗТХ Сайд Д.Ганбатын тушаал өгч эхлүүлж байсан ажил Я.Содбаатар сайдын үед албажиж Б.Энх-Амгалан сайдын үед ажил хэрэг боллоо.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500