Нийгэм 2019.07.09-9:43:22

Наадмаар барилдах бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлнэ

Image result for наадам

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар хүчит 512 бөх барилдана. Энэ жилийн Үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүдийг өнөөдөр маргааш 10.00-18.00 цагийн хооронд “Бөхийн өргөө”-нд бүртгэх юм.

Бөхчүүд бүртгүүлэхдээ цолны үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бөхчүүд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай юм байна.

Мөн өсвөрийн 127 бөхийн барилдаанд барилдах хөвгүүдийг Монголын хүүхдийн ордонд өнөөдрийн 16.00 хүртэл бүртгэхээр болжээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500