Нийгэм 2019.07.08-8:19:10

Эрхүү муж: Монголоос илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авчээ

Монгол улсаас Эрхүү мужийн байгалийн гамшигийн улмаар хохирсон хүмүүст илгээсэн хүмүүнлэгийн тусламж бүхий эхний вагон Эрхүү-Зорчигч тээврийн Дорнод Сибирийн магистраль өртөөн дээр долоодугаар сарын зургааны өдөр ирсэн тухай Иркутск Медиа мэдээллээ. 

Дээрх өртөөний хашаанд хүмүүнлэгийн ачаа болон түүний дагалдах баримт бичгийг Эрхүүо мужийн Онцгой байдлын яамны ерөнхий газрын төлөөлөгчдөд хүлээлгэн өгсөн байна. 

Хүмүүнлэгийн тусламжийг ангилсны дараа автотээврээр шаардлагатай бүс нутгуудад хүргүүлэх гэнэ. Монгол улсаас илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн эхний ээлжинд 10 тонн орчим бараа бүтээгдэхүүн байгаа бол өнөөдөр буюу долоодугаар сарын дөрөвний өдөр дахин 4.6 тонн ачаа бүхий вагон ирнэ гэж эх сурвалж дамжуулжээ. 

Дорнод Сибирийн төмөр замын ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч Андрей Плешко хүмүүнлэгийн тусламж хүргэн ирсэн Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдод талархлаа илэрхийлсэн байна. 

Мөн Монгол улсаас илгээсэн хүмүүнлэгийн ачааг маш богино хугацаанд тээвэрлэх, гаалийн хяналтыг хялбаршуулах үүднээс Дорнод Сибирийн болон Улаанбаатар төмөр зам бүхий л хүчин чармайлтаа гаргасан хэмээн онцолжээ.  

Харин “Улаанбаатар төмөрзам” ХН-ийн дарга Д.Жигжиднямаа энэхүү тусламжийг хүргүүлэхэд тал нутгийн бүхий л ард түмэн хүчин зүтгэл гаргасан гэдгийг онцоллоо.

 Түүнчлэн Дорнод Сибирийн төмөр замын ажилтнуудын усанд автсан таван байшинг Монголын төмөр замчид өөрсдийн хүчээр сэргээн босгох санал тавьжээ. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500