Хөл бөмбөгийн үүсэл, хөгжил

Image result for Soccer
Хөлбөмбөг нь тус бүр арван нэгэн тоглогчтой хоёр багийн хооронд явагддаг, бөмбөг хэрэглэдэг дэлхийд хамгийн өргөн тархсан багийн спорт юм. Тус спорт нь дэлхийн хамгийн түгээмэл спорт юм. Энэ спортод тус бүр 11 хүнтэй 2 баг тэгш өнцөгт хэлбэртэй талбайд бөмбөг ашиглан тоглодог. Тоглоомын зорилго нь чухам энэ бөмбөгийг эсрэг багийнхаа хаалганд оруулах юм. Хөлбөмбөгт зөвхөн хаалгач л бөмбөгөнд гараараа хүрэх боломжтой байдаг ба бусад нь тоглогчид нь хөлөөрөө бөмбөгийг өшиглөж тоглоно. Мөн агаар дахь бөмбөгтэй толгой, цээжээ ашиглан тоглож болдог. Тоглолтын төгсгөлд хамгийн олон гоол оруулсан баг нь ялсанд тооцогдоно. Хэрвээ тоглолтын төгсгөлд 2 багийн оруулсан бөмбөгийн тоо адилхан бол тэнцсэн гэж үзнэ. Гэхдээ тэмцээнийн төрлөөс хамааран цаг сунгах, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчаа тодруулах нь бий.
Image result for Soccer
 
 
Орчин үеийн хөлбөмбөгийн дүрмийг анх Английн Хөлбөмбөгийн холбоо (The Football Association) 1863 онд The Laws of the Game буюу Тоглолтын дүрмүүд нэртэйгээр гаргасан. Энэ нь одоогийн хөлбөмбөгийн үндсэн дүрэм болж ирсэн байна. Хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнүүдийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA (Fédération Internationale de Football Association) ерөнхийд нь зохион байгуулдаг. Тэдгээрийн хамгийн алдартай нь 4 жилд нэг удаа болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ нь зуны олимпоос 2 дахин их үзэгчтэй дэлхийн хамгийн том шоу спорт юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*