“Ардын хувьсгалын анхны долоо” номын нээлт боллоо

Одоогоос зуун жилийн тэртээ, Солийн Данзан, Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатар, Дансранбилэгийн Догсом, Догсомын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын ардын хувьсгалын анхны долоон баатрууд нэгдэн, Монгол Ардын Намыг үндэслэн байгуулж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн түүхтэй.

1921 оны Ардын хувьсгал бол даяар Монголын гал голомтыг сэргээн мандуулах, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олон улсын тавцанд баталгаажуулах үе үеийн эх орончдын тэмцлийн үргэлжлэл болсон билээ. Эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээж, улс төрийн ууган хүчнийг байгуулахад голлох үүрэгтэй оролцсон хүмүүсийн түүхэн гавьяаг бид мартах учиргүй.

Монгол Ардын Намын 101 жилийн ой, “Эх орончдын өдөр”-өөр “Ардын хувьсгалын анхны долоо” нэртэй ном хэвлэгдэн гарч уншигч түмний хүртээл болоход бэлэн болов.

“Ардын хувьсгалын анхны долоо”  номны хувьд цогц байдлаар анх удаа долоон эмхэтгэл, нэг сэдэвт бүтээл хэлбэрээр гарч байгаагаараа онцлог юм. Тухайн номны зохиогчид болон судлаачид номыг бүтээхдээ түлхүү урд хожид олон нийтийн хүртээл болж байгаагүй архивын материалуудыг оруулж өгсөн бөгөөд  анх хувьсгалыг эхлүүлсэн долоон хүн байсан гэдэг утгаараа “АРДЫН ХУВЬСГАЛЫН АНХНЫ ДОЛОО” хэмээн нэрлэжээ. Эдгээр хүмүүсийн судлагдсан байдал болон тухайн үед нийгэм, улс төр гээд бүхий л салбарт ямар үүрэг гүйцэтгэж байсныг уг номонд түлхүү өгүүлнэ. 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*