Саид Моллаей Тел Авивын Гранд Сламаас мөнгөн медаль хүртлээ

Саид Моллаей-н зурган илэрц

Тел Авивын Гранд Сламын хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2021.02.19) явагдаж дууслаа. Энэ өдөр Монгол Улсын тамирчин Саид Моллаей "В" хэсгийг тэргүүлэн, хагас шигшээд Оросын Аслан Лаппинаговыг ялж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Түүнтэй алтан медалийн төлөө Узбекстаны Шарофиддин Болтабоев барилдаж, Моллаей харамсалтайгаар ялагдал хүлээн, мөнгөн медалийн эзэн болж, олимпын эрхийн 700 оноо авав.

Тэрбээр Монгол Улсын иргэншилтэй болсноосоо хойш Унгарын Гранд Сламаас хүрэл медаль, Тел Авивын Гранд Сламаас мөнгөн медаль тус тус хүртээд байна.

Саид Моллаей ирэх гуравдугаар сарын 5-ны өдөр Ташкентын Гранд Слам эхлэх хүртэл, Израилд үлдэж, бэлтгэлд сургуулилалтаа хийх мэдээлэл бий юм.

Энэ өдөр дараах жингийн барилдаанууд явагдаж, аваргаа тодрууллаа.

Эрэгтэй -73 кг:

  • Алтан медаль – Александрью Райку (Румын)
  • Мөнгөн медаль – Жиованни Эспасито (Итали)
  • Хүрэл медаль – Тохар Бутбул (Израил)
  • Хүрэл медаль – Нугзари Таталашвили (Гүрж)

Эрэгтэй -81 кг:

  • Алтан медаль – Шарофиддин Болтабоев (Узбекстан)
  • Мөнгөн медаль – Саид Моллаей (Монгол)
  • Хүрэл медаль – Франк де Вит (Нидерланд)
  • Хүрэл медаль – Аслан Лаппинагов (Орос)

Эмэгтэй -63 кг:

  • Алтан медаль – Тина Трстенжак (Словени)
  • Мөнгөн медаль – Андрей Лески (Словени)
  • Хүрэл медаль – Санне Вермир (Нидерланд)
  • Хүрэл медаль – Магдален Крссакова (Дани)

Эмэгтэй -70 кг:

  • Алтан медаль – Марго Пинот (Франц)
  • Мөнгөн медаль – Мириам Баткерейт (Герман)
  • Хүрэл медаль – Санне Ван Дике (Нидерланд)
  • Хүрэл медаль – Марье Эве Гахье (Франц)

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*